蒙古国与不丹王国联合声明

企业   2024-07-15 16:55   日本  

 蒙通社乌兰巴托7月15日电,据总统新闻办消息,7月15日,不丹王国国王吉格梅·凯萨尔·纳姆耶尔·旺楚克对蒙古国进行的国事访问期间,蒙古国与不丹王国发表了联合声明。

  • 应蒙古国总统乌·呼日勒苏赫之邀,不丹王国国王吉格梅·凯萨尔·纳姆耶尔·旺楚克于78日至15日对蒙古国进行了国事访问。

  • 在此次历史性访问期间,乌·呼日勒苏赫总统与吉格梅·凯萨尔·纳姆耶尔·旺楚克国王举行正式会晤,并不丹王室作为主宾出席了蒙古国国庆那达慕大节开幕式。

  • 访问期间,双方就深化两国在政治、经济、教育、文化、卫生、科学、农牧业、环境、旅游业以及民间交流等领域的合作,并就区域与国际层面合作问题交换了意见。

  • 在正式会晤期间,乌·呼日勒苏赫总统与不丹王国国王吉格梅·凯萨尔·纳姆耶尔·旺楚克一致认为,基于蒙不“友好合作原则”的友好关系符合两国的优势与资源,并以经济内容丰富、激活政治对话、扩大政府和议会等各级高层代表的交流。

  • 双方对国防领域合作取得积极进展感到满意,并高度赞赏蒙古国与不丹维和人员在联合国维和行动中为世界和平与安全所做的努力。在此背景下,不丹方决定将继续参加每年在蒙古国举办的“可汗探索”国际维和行动演示,并开展合作。

  • 两国元首商定在加强双边和多边合作范围内,将蒙不外交部间对话机制常态化,围绕共同关心的问题交换意见、促进优先领域的合作以及提升年轻外交官能力。

  • 两国元首强调,确保食品安全是两国首要任务。同时,双方商定将开展可持续农业、交流农业管理方面的经验,并寻找促进该领域的专家的交流。

  • 双方表示,农牧业领域是两国合作的主要支柱。为此,将创造有利条件,促进双方优势农产品和服务进入对方市场,交流经验,并增加该领域的专家交流。

  • 双方将分享在畜牧业方面的良好经验,包括牧场管理、牦牛、绵羊和蒙古獒等高原牲畜饲养,并扩大其分布范围。同时,双方已定在肉类和牛奶等产品的加工领域密切合作。

  • 双方强调,蒙古国和不丹王国都是易受气候变化影响的国家,因此将合作引进抗旱作物品种,并开发适应气候变化的农牧业实践。

  • 不方赞赏蒙古国总统发起的“十亿棵树”全国行动。蒙方也赞赏不丹国王发起的针对农民种植“一亿颗果树”经济倡议。双方将寻找旨在分享两国间实施的种树良好经验、发展可持续林业管理技术等方面的联合项目与计划的可能性。

  • 双方表示,两国在教育和文化领域扩展合作具有广阔机遇,并互派交流学生参与奖学金项目。

  • 为扩大两国公民交流,“Go Mongolia”国家品牌与“Bhutan Believe”国家品牌相结合。

  • 双方将共同努力适应气候变化、克服自然灾害并降低相关风险。在此背景下,蒙古国已开始筹办2026年《联合国防治荒漠化公约》第十七次缔约方大会(COP17),并邀请不丹方面派最高级别代表参会。

  • 双方表示,将继续在联合国和其他国际组织范围内展开密切合作,并相互提供支持。同时,双方赞赏位于乌兰巴托市的“内陆发展中国家国际研究中心”活动,并重申将继续朝这一方向积极展开合作。

  • 访问期间,双方共同签署了以下文件 ,其中包括:《蒙古国卫生部与不丹王国卫生部间关于传统医学领域合作谅解备忘录》;《蒙古国食品农牧业与轻工业部与不丹王国农业与畜牧业部间关于高原畜牧业和牧场发展技术合作谅解备忘录》;《蒙古国教育与科学部与不丹王国教育与技能发展部间教育领域谅解备忘录》;《蒙古国文化部与不丹王国内政部间关于文化领域合作谅解备忘录》;《蒙古国家公共电视台与不丹广播公司间关于电视与广播领域合作谅解备忘录》;

  • 不丹王国国王吉格梅·凯萨尔·纳姆耶尔·旺楚克向蒙古国总统和人民对不丹王室及代表的热情接待表示诚挚谢意,并邀请乌·呼日勒苏赫总统在方便时对不丹王国进行国事访问。

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/.  Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд гаргасан Монгол Улс, Бутаны Хаант Улсын хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь толилуулж байна. 


МОНГОЛ УЛС, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Цог Жавхлант Хааныг Эрхэмсэг Хатан Жэцүн Пэма Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Жигмэ Намжил Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Угэн Ванчук, Эрхэмсэг гүнж Гялсэн Сонам Яндэн Ванчук болон албаны бусад хүмүүс дагалдав.


2. Энэхүү түүхэн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-тай албан ёсны уулзалт хийж, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа болон Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагад хүндэт зочноор оролцов.


3. Айлчлалын үеэр талууд улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.


4. Албан ёсны уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар Монгол, Бутаны “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлaсан найрсаг харилцааг хоёр орны давуу тал, нөөц бололцоонд нийцүүлэн эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн солилцоог төр, Засгийн газар, Парламент зэрэг бүхий л түвшинд өргөжүүлэхээр санал нэгдэв.


5. Талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгааг дурдаж, Монгол, Бутаны энхийг сахиулагчид даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд мөр зэрэгцэн хүчин зүтгэж буйг өндрөөр үнэлэв. Энэ хүрээнд Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургуульд Бутаны тал үргэлжлүүлэн оролцож, туршлага солилцон хамтран ажиллахаар тогтов.


6. Төрийн тэргүүн нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улс, Бутаны Хаант Улсын Гадаад харилцааны яам хоорондын яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, тэргүүлэх чиглэлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, залуу дипломатчдын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар болов.


7. Хоёр орны төрийн тэргүүн нар хүнсний аюулгүй байдлыг хангах нь хоёр улсын нэн тэргүүний зорилт гэдгийг онцолж, тогтвортой газар тариалан эрхлэх, газар тариалангийн менежментийн чиглэлээр туршлага солилцох, тус салбарын мэргэжилтний солилцоог эрчимжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.


8. Талууд хөдөө аж ахуйн салбарыг хоёр талын хамтын ажиллагааны тулгуур салбар болохыг тэмдэглэж, хоёр орны давуу тал бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлчилгээг хоёр улсын зах зээлд харилцан нэвтрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, туршлага солилцох, тус салбарын мэргэжилтнүүдийн солилцоог нэмэгдүүлэхээр санал нэгдэв.


9. Талууд мал аж ахуй, түүний дотор бэлчээрийн менежмент, сарлаг, хонь, банхар зэрэг өндөрлөг газрын амьтдын маллагаа, үржүүлгийн сайн туршлагыг хуваалцах, тархалтын хүрээг өргөтгөх, нэн ялангуяа мах, сүү, хөөвөр зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиров.


10. Талууд Монгол Улс, Бутаны Хаант Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий улс орнууд гэдгийг онцолж, ганд тэсвэртэй таримал сортуудыг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тохирсон хөдөө аж ахуйн арга барилыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.


11. Бутаны тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг сайшаан тэмдэглэв. Монголын тал Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн тариаланчдад чиглэсэн “Зуун сая жимсний мод” тарих эдийн засгийн санаачилгыг өндрөөр үнэлэв. Талууд хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй мод тарих шилдэг туршлагыг хуваалцах, ойн аж ахуйн тогтвортой менежментийн арга техникийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлан ажиллахаар болов.


12. Талууд хоёр улсын боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц бололцоо байгааг тэмдэглэв. Монголын тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бутан оюутан залуусыг хамруулах, бутаны тал Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн болон Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутан залуусыг тус тус хамруулахаар шийдвэрлэснийг мэдэгдэв.


13. Төрийн тэргүүн нар хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах замаар аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газраас зарласан “Go Mongolia” үндэсний брэндийг Бутаны Хаант Улсын Засгийн газраас зарласан “Bhutan Believe” үндэсний брэндтэй уялдуулан хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар санал нэгдэв.


14. Талууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгийг даван туулах, холбогдох эрсдэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Энэ хүрээнд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлснийг онцлоод бутаны талаас дээд, өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахыг хүсэлт болгов.


15. Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, харилцан бие биеэ дэмжихээ илэрхийлэв. Түүнчлэн талууд Улаанбаатар хотод төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв”-ийн үйл ажиллагааг сайшааж, энэ чиглэлд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.


16. Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:


– Уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бутаны Хаант Улсын Эрүүл мэндийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;


– Өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээрийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;


– Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Бутаны Хаант Улсын Боловсрол, ур чадвар хөгжлийн яам хоорондын Боловсролын салбар дахь харилцан ойлголцлын санамж бичиг;


– Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам, Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;


– Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз (МNB) болон Бутаны Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний корпорац (BBSC) хооронд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг.


17. Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Бутаны Хаант Улсын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Бутаны Хаант Улсад төрийн айлчлал хийхийг урив.


Улаанбаатар хот


2024 оны 07 дугаар сарын 15






蒙古语文翻译事务所

 专注于蒙古语翻译领域十年 · 中国翻译协会单位会员!

微信公众号ID:MGLTXT001

客服电话:139-1010-9585
客服微信,QQ号:17612908
单位官网:www.mgltxt.com
 业务邮箱:info@mgltxt.com



如果喜欢这篇文章
请点个「在看」❤️


蒙古语文翻译事务所
蒙古语翻译事务所是由一批资深的蒙古语专家、学者和具有多年蒙古语翻译经验的中青年共同创办。可提供蒙-中、蒙-日、蒙-英、蒙-俄等二十多种语种的笔译、交互传译、同声传译以及网站本土化等服务。包含蒙古国西里尔蒙古文和内蒙古的传统蒙古文。
 最新文章