蒙古国“总统奖学金-2100”计划入选者将赴海外留学

企业   2024-08-30 17:02   日本  

蒙古国通讯社乌兰巴托8月29日电——据总统新闻办消息,符合“总统奖学金-2100”条件并参加蒙古国国立大学和蒙古国科技大学预科项目的入选者将赴海外留学。8月28日,蒙古国总统乌·呼日勒苏赫出席了欢送仪式,祝愿奖学金获得者学业有成,并赠送国旗。

总统向奖学金获得者的努力表示热烈祝贺,并强调,接受世界一流教育、与各国青年共同学习、实现梦想与成功,必须依靠自身的真诚、奉献与努力。

蒙古国总统乌·呼日勒苏赫总统颁布命令,旨在提升蒙古人在全球的竞争力,为青少年提供平等的学习机会,支持他们进入世界一流大学。自2021年起,蒙古国从330个县市社区中各选拔一名最优秀学生赴世界一流大学留学。

今年,共有245名奖学金获得者将在美国、澳大利亚、英国、加拿大、德国、法国、匈牙利、捷克、波兰、中国、韩国、印度、奥地利、越南、哈萨克斯坦和古巴等17个国家攻读学位。目前,“总统奖学金-2100”计划下共有516名学生在16所大学就读。

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар өнөөдөр эх орноосоо мордлоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оюутан залуусыг үдэх ёслолд оролцож, сурлагын өндөр амжилт хүсэн Төрийн далбаа дурсгав. Тэрбээр хэлсэн үгэндээ, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан суралцаж, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн, сурч боловсрохын их хүсэл тэмүүллээр жигүүрлэн эрдмийн их аяндаа мордож буй залууст чин сэтгэлийн халуун баяр хүргэлээ.


Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, олон орны залуустай мөр зэрэгцэн суралцаж, хүсэл тэмүүллээ биелүүлэн, амжилтын буухиагаа ахиулах нь гагцхүү өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарах болно гэдгийг тэмдэглэв. Эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажил мэргэжилдээ эзэн болсон ирээдүй хойч үедээ эх орон, ард түмэн, төр засаг нь гүнээ итгэж байгааг хэллээ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан. Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.


Энэ жил АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц, Унгар, Чех, Польш, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Австри, Вьетнам, Казахстан, Куба зэрэг 17 улсын их дээд сургуульд 245 оюутан суралцахаар явж байна. “Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 516 оюутан залуус 16 улсын их сургуульд суралцаж байгаа юм.







蒙古语文翻译事务所

 专注于蒙古语翻译领域十年 · 中国翻译协会单位会员!

微信公众号ID:MGLTXT001

客服电话:139-1010-9585
客服微信,QQ号:17612908
单位官网:www.mgltxt.com
 业务邮箱:info@mgltxt.com



如果喜欢这篇文章
请点个「在看」❤️

蒙古语文翻译事务所
蒙古语翻译事务所是由一批资深的蒙古语专家、学者和具有多年蒙古语翻译经验的中青年共同创办。可提供蒙-中、蒙-日、蒙-英、蒙-俄等二十多种语种的笔译、交互传译、同声传译以及网站本土化等服务。包含蒙古国西里尔蒙古文和内蒙古的传统蒙古文。
 最新文章