为方便蒙古学生正确申报2025/2026年度中国政府奖学金,现就一些常见问题解答如下:1.问:在哪些网站可以查询中国政府奖学金涉及的相关中国院校和专业?https://www.campuschina.org/zh/universities/index.htmlhttp://mn.china-embassy.gov.cn/zytz/202411/t20241111_11524362.htmhttp://mn.china-embassy.gov.cn/mn/zytz/202411/t20241111_11524366.htm3.问:意向录取文件怎么获得?没有得到意向录取文件怎么办?答:申请人应主动与志愿院校招生部门取得联系,并获得意向录取文件(如:预录取通知书、导师接收证明等)。没有得到意向录取文件的申请人将无法申报中国政府奖学金。 4.问:凭一所志愿院校的意向录取文件参加中国驻蒙古国大使馆组织考试,是否会影响其他志愿院校录取?答:申请人须至少提供志愿院校之一的意向录取文件(如:预录取通知书、导师接收证明等)方可参加中国驻蒙古国大使馆组织的考试(笔试和面试)。如陆续获得其他志愿院校意向录取文件,在使馆受理、审核申请人材料前均可上传至中国政府奖学金来华留学管理信息系统(网站链接:http://www.campuschina.org)。 无论凭哪一所志愿院校意向录取文件参加使馆考试,均不影响其他志愿院校录取。意向录取文件不代表录取。5. 问:申请人先获得其他志愿院校的意向录取文件,在使馆受理和审查工作结束后,才获得最理想志愿院校意向录取文件,是否仍有希望被这些院校录取?答:如有多个志愿院校意向录取文件,将根据考生填报志愿顺序向学校推荐,由学校择优录取。6.问:在使馆组织的考试结束之后,可否继续填报中国政府奖学金申请材料?答:填报中国政府奖学金申请材料应在使馆考试之前,之后填报无法参加使馆考试。答:使馆将在2025年1月中旬举办考试,具体时间将在1月初通知,请大家关注使馆网站和公众号信息。
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах тухай түгээмэл асуулт хариулт
2025/2026 оны хичээлийн жилийн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг зөв гаргахд туслах зорилгоор манай Элчин сайдын яамны зүгээс байнга асуудаг нийтлэг асуултуудын хариултыг дараах байдлаар өгсөн болно. 1. Асуулт: Ямар вэб сайтаар дамжуулан Хятадын засгийн газрын тэтгэлэгийн талаарх мэдээлэл, Сургууль болон мэргэжлийн талаар мэдээлэл авч болох вэ?Хариулт: Холбогдох мэдээллийг дараах вэбсайт руу нэвтэрч шалгана уу.https://www.campuschina.org/zh/universities/index.html2. Асуулт: БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт өргөдөл гаргахад онлайн маягтыг хэрхэн зөв бөглөх вэ?Хариулт: Дэлгэрэнгүй мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 11-р сарын 11-ний өдрийн холбогдох мэдэгдэлтэй танилцана уу.http://mn.china-embassy.gov.cn/zytz/202411/t20241111_11524362.htmКирилл монгол хэл дээрх холбоос:http://mn.china-embassy.gov.cn/mn/zytz/202411/t20241111_11524366.htm3. Асуулт: Урьдчилсан элсэх урилга бичиг баримтыг хэрхэн авах вэ? Урьдчилсан элсэх урилга бичиг баримтыг аваагүй тохиолдолд яах вэ?Хариулт: Хүсэлт гаргагч нь өөрийн сонгосон сургуулийн элсэлт хариуцсан хэлтэстэй холбогдон урьдчилсан элсэх урилга бичиг баримтыг авна. (Тухайлбал, Элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт).Урьдчилсан элсэх урилга бичиг баримтыг аваагүй тохиолдолд хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжгүй.4. Асуулт: Хэрэв хүсэлт гаргагч нь зөвхөн өөрийн сонгосон нэг их сургуулиас олгосон урьдчилсан элсэх урилга бичиг баримтаа авч, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулах шалгалтад орох бол хүсэлт гаргагчийн сонгосон бусад их сургуульд элсэн ороход нөлөөлөх үү? Хариулт: Хүсэлт гаргагч нь хамгийн багадаа сонгосон сургуулийн аль нэгний урьдчилсан элсэх урилга баримт бичгийг (Тухайлбал, Элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт) өгсөн тохиолдолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас зохион байгуулах шалгалтад (бичгийн шалгалт, ярилцлага) хамрагдах боломжтой.Хэрэв хүсэлт гаргагч нь өөрөө сонгосон бусад их сургуулиудаас урьдчилсан элсэх урилга баримт бичгийг дараалан авсан бол Элчин сайдын яам хүсэлт гаргагчийн материалыг хүлээн авч, шалгахаас өмнө БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр гадаадад суралцах менежментийн мэдээллийн системд (вэб сайтын холбоос: http://www.campuschina.org) үргэлжлүүл бүртгүүлэж болно. Аль ч сургуулиас олгосон урьдчилсан элсэх урилга бичиг баримтийг үл хамааран Элчин сайдын яамны шалгалт өгөх нь хүсэлт гаргагчийн сонгосон бусад сургуульд элсэн ороход нөлөөлөхгүй. урьдчилсан элсэх урилга бичиг баримт нь элссэн гэсэн үг биш гэдгийг анхаарна уу .5. Асуулт: хүсэлт гаргагчид эхлээд бусад их сургуулын урьдчилсан элсэх урилга бичиг баримтыг авсан бөгөөд Элчин сайдын яамны хүсэлт гаргагчийн материалыг хүлээн авч, шалгах ажил дууссаны дараа өөрийн хамгийн тохиромжтой их сургуулаас урьдчилсан элсэх урилга бичиг баримтыг авсан тохиолдолд эдгээр их сургуулиудад элсэх боломжтой юу? Хариулт: Хэрэв урьдчилсан элсэх олон урилга бичиг баримт авсан бол хүсэлт гаргагчийн сонгосон их сургуулиа бөглөсөн дарааллаар нь холбогдох их сургуульд зөвлөмж гаргаж, тухайн сургууль хамгийн сайныг сонгон шалгаруулна.6. Асуулт: Элчин сайдын яамнаас зохион байгуулсан шалгалт дууссаны дараа Хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагдах материалаа үргэлжлүүлэн бөглөж болох уу?Хариулт: БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн материалыг Элчин сайдын яамнаас зохион байгуулах шалгалтын өмнө заавал бөглөсөн байх шаардлагатай ба үүний дараа бөгөлвөл ЭСЯ-ны шалгалтанд оролцох боломжгүйг анхаарна уу.7. Асуулт: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хэзээ шалгалт зохион байгуулах вэ? Хариулт: Элчин сайдын яамнаас шалгалтыг 2025 оны нэгдүгээр сарын дундуур зохион байгуулах бөгөөд тодорхой цагийг нэгдүгээр сарын эхээр мэдэгдэх болно. Элчин сайдын яамны цахим хуудас болон WeChat-ын пэйж хуудас дээрх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.